Дэлхий дахин геополитикийн хувьд хуваагдаж, эдийн засгийн талцал улам эрчимжиж буй дараагийн эринд бид хөл тавилаа. Тэгвэл энэхүү эгзэгтэй цаг үед "Сонголт хомс" зах зээлтэй Монгол Улс хаашаа чиглэх вэ?
Insights подкастын шинэ дугаартаа бид олон улсаас ирж буй дохиог уншиж, их гүрнүүдийн талцал дунд жижиг улс хэрхэн ухаалаг, "зөв тоглолт" хийх стратегийн талаар Эдийн засагч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н. Энхбаяртай гүнзгийрүүлэн ярилцлаа.
Энэхүү геополитикийн шилжилт нь бидэнд тулгарч буй "Их сорилт" мөн боловч нөгөө талдаа цоо шинэ боломжийн "Цонх үе" байж болох юм.
Ганц салбараас хамааралтай байдлаа халж, эдийн засгаа яаралтай төрөлжүүлэх нь яагаад бидний хувьд хамгийн амин чухал, хойшлуулшгүй алхам болохыг энэ дугаараас хүлээн авч үзээрэй.
Insights Podcast: Мэдээллийг тайлбарлахаас илүү, ойлголт бүтээх талбар.
Мэдээлэл авах
Санхүү, эдийн засгийн мэдээллийг тогтмол авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.