"Бизнес гэдэг зөвхөн эцсийн бүтээгдэхүүн, ашиг орлогоор хэмжигддэггүй. Түүний ард өдөр тутмын тасралтгүй сорилт, нүдэнд үл үзэгдэх нөр их хөдөлмөр оршдог."
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй төрөл бүрийн салбарын бизнес эрхлэгчдийн бодит туршлага, арга барилыг хуваалцдаг "Салбарыг онцолъё" цувралын шинэ дугаар танд хүрч байна.
Энэ удаагийн дугаараар бид Худалдаа, Үйлдвэрлэлийн салбарыг онцолж, дотоодын баялаг болох ноос, ноолууран бүтээгдэхүүн хэрхэн бүтэж бий болдог нарийн үйл явцыг Goyol Cashmere - Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б. Ариунаа мөн "Эрдэмт Паблишинг" ХХК компанийн захирал, "Алтан дүрэм" ХХК компанийн Гадаад харилцаа, импорт хариуцсан захирал Э.Саруул гадаадаас орж ирж буй импортын барааны ханган нийлүүлэлтийн онцлогтой хослуулан хүргэж байна.
Бизнес эрхлэхээр зорьж буй залуус болон энэ салбарын бодит үнэнтэй танилцахыг хүссэн хэн бүхэнд энэхүү дугаар маш их үнэ цэнтэй мэдээллийг өгөх болно.
Insights Podcast: Мэдээллийг тайлбарлахаас илүү, ойлголт бүтээх талбар.
Мэдээлэл авах
Санхүү, эдийн засгийн мэдээллийг тогтмол авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.
Insights podcast
Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл
2026/07/02