"Дижитал ертөнцөд хакеруудын хамгийн том бай нь таны МЭДЭЭЛЭЛ, эцсийн зорилго нь таны МӨНГӨ байдаг."
Бидний амьдрал ухаалаг утас, интернэт банк руу бүрэн шилжихийн хэрээр санхүүгийн луйвар, кибер гэмт хэргийн арга техникүүд өдрөөс өдөрт нарийсаж байна. Нэг л удаагийн болгоомжгүй үйлдэл, хуурамч линк дээр дарахад л та бүх хөрөнгөө алдах эрсдэлтэй цаг үед бид амьдарч байна.
Тэгвэл "Insights" подкастын энэ удаагийн дугаартаа бид Голомт банкны Мэдээллийн Аюулгүй Байдлын хэлтсийн захирал З.Ганбагана-ыг урьж, цахим луйвраас хэрхэн сэргийлэх болон кибер орон зайд мөнгөө хэрхэн эрсдэлгүй удирдах талаар маш чухал ярилцлагыг өрнүүллээ.
Хэрэв та цахим орчинд мэдээллээ бүрэн хянаж, санхүүгийн аюулгүй байдлаа хангаж сурахыг хүсвэл энэхүү дугаарыг заавал дуустал нь үзээрэй. Мэдлэг бол кибер халдлагын эсрэг хамгийн хүчтэй бамбай юм!
Insights Podcast: Мэдээллийг тайлбарлахаас илүү, ойлголт бүтээх талбар.
Мэдээлэл авах
Санхүү, эдийн засгийн мэдээллийг тогтмол авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.