"Хөрөнгийн зах зээл дээр хэн нь хожиж, хэн нь хохирдог вэ? Бидний харж буй өнгөн талын цаадах бодит үнэн юу вэ?"
Инфляцын өсөлт, эдийн засгийн савлагаанаас шалтгаалан иргэд, бизнесүүд мөнгөний үнэ цэнийг хадгалах, өсгөх хамгийн найдвартай гарцыг хайсаар байна. Тэгвэл Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн бодит дүр зураг ямар байна вэ? Бид хөрөнгө оруулалтаа хэрхэн зөв удирдаж, эрсдэлээс хамгаалах вэ?
"Insights" подкастын энэ удаагийн дугаараар бид Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Мөнхбат-тай хамт "Хөрөнгийн зах зээлийн төлөв ба Зах зээл үүсгэгчийн ач холбогдол" сэдвийг хөндлөө. Хөрөнгийн арилжааг тасралтгүй, амьд байлгадаг "Зах зээл үүсгэгч"-ийн үүрэг болон санхүүгийн зах зээлийн шинэ хандлагуудын талаар энэ дугаараас сонирхоорой.
Хэрэв та хөрөнгийн зах зээлийн бодит дүр зургийг таньж, санхүүгийн аюулгүй байдлаа хангаж сурахыг хүсвэл энэхүү дугаарыг заавал дуустал нь үзээрэй. Мэдлэг бол санхүүгийн эрсдэлийн эсрэг хамгийн хүчтэй бамбай юм!
Insights Podcast: Мэдээллийг тайлбарлахаас илүү, ойлголт бүтээх талбар.
Мэдээлэл авах
Санхүү, эдийн засгийн мэдээллийг тогтмол авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.