Таны санхүүгийн сахилга батыг илтгэх хамгийн чухал хэмжүүр болох "Зээлийн оноо" гэж яг юу вэ? Энэхүү гуравхан оронтой тоо бидний амьдрал, цаашдын санхүүгийн боломжуудад хэрхэн нөлөөлдөг бол?
Insights подкастын шинэ дугаартаа бид хүн бүрийн зайлшгүй мэдэх ёстой хувийн санхүүгийн суурь ойлголтуудын нэг болох Зээлийн мэдээлэл, зээлийн онооны талаар маш дэлгэрэнгүй, сонирхолтой ярилцлаа. Банкнаас зээл авах, лизингд хамрагдах, бизнесээ өргөжүүлэх зэрэгт таны зээлийн түүх ямар чухал үүрэгтэй болохыг энэхүү дугаараас хүлээн авч үзээрэй.
Бидний энэ удаагийн зочноор "Saincore" зээлийн мэдээллийн сангийн гүйцэтгэх захирал Д. Энхцацрал оролцож, зээлийн оноо хэрхэн бодогддог, түүнийг хэрхэн хамгаалах болон өсгөх талаарх мэргэжлийн, үнэтэй зөвлөгөөнүүдийг хуваалцлаа.
Чухал санамж: Insights Podcast-ийн "Зээлийн оноог ойлгоё" сэдэвт энэхүү дугаар нь олон нийтэд зээлийн оноо гэж юу болох, түүний ач холбогдол, мөн хувь хүн зээл авахад юунд анхаарах шаардлагатай талаар ерөнхий санхүүгийн боловсрол, ойлголт олгох зорилгоор бэлтгэгдсэн болно. Харин Голомт банк нь зээл олгохдоо тухайн дугаарт тайлбарласан зээлийн онооны системийг шууд ашигладаггүй бөгөөд банк дотооддоо баталсан өөрийн шалгуур, үнэлгээний аргачлалд үндэслэн харилцагчдад зээл олгох шийдвэрийг гаргадаг болохыг анхаарна уу.
Insights Podcast: Мэдээллийг тайлбарлахаас илүү, ойлголт бүтээх талбар.
Мэдээлэл авах
Санхүү, эдийн засгийн мэдээллийг тогтмол авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.
Insights podcast
Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл
2026/07/02