Эдийн засгийн ухааны доктор, Эдийн засагч Ч.Хашчулуун:
Монголын эдийн засгийн үйлдвэрлэдэг бараа цөөн тул бодит эдийн засгийн нийлүүлэлт нь хязгаарлагдмал байдаг. Тиймээс дотоодын барааны үнийн өсөлт, гадаадын барааны үнийн өсөлтөөс илүү хурдтай өссөөр байна.
Инфляц өндөр байхаар зээлийн хүүгийн асуудал давхар хөндөгддөг. Инфляц 8-9%-тай байлаа гэж бодоход банк буюу хадгаламжийн хүү 11-12% байхаас өөр аргагүй юм. Гэтэл Улаанбаатарт төвлөрсөн зах зээлийн ихэнх хувийг наймааны эдийн засаг эзэлдэг учраас зээл авах сонирхолтой маш олон хүн байдаг. Тиймээс улс орон, үндэсний мөн чанар, системийг нь бүхэлд нь өөрчилж, эдийн засгийн үйлдвэрлэх чадварыг нь асар ихээр нэмэгдүүлэхгүй л бол инфляцын хурд саарах боломжгүй.
Insights подкастын эхний дугаарт бид Монголын эдийн засгийн хамгийн “халуун” сэдэв болох инфляц болон зээлийн хүүгийн бодит шалтгааныг тайлбарлаж, гарц шийдлийн талаар Эдийн засгийн ухааны доктор, Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.
Insights Podcast: Мэдээллийг тайлбарлахаас илүү, ойлголт бүтээх талбар.
Мэдээлэл авах
Санхүү, эдийн засгийн мэдээллийг тогтмол авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.
Insights podcast
Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл
2026/07/02