Технологийн хөгжлийг дагаад цахим орчин дахь санхүүгийн гэмт хэргийн арга хэлбэр тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байна. Хэн ч, хэзээ ч санхүүгийн луйврын эрсдэлтэй нүүр тулж болох өнөө үед мэдээлэлтэй, сонор сэрэмжтэй байх нь таны хөрөнгөө хамгаалах хамгийн чухал алхам юм.
"Insights" подкастын энэ удаагийн дугаараар бид "Санхүүгийн луйвар ба Мөнгөө ухаалгаар удирдах нь" гэсэн нэн чухал сэдвийг хөндлөө. Бид энэхүү дугаартаа Монголбанк, Санхүүгийн боловсрол, харилцааны газрын ахлах мэргэжилтэн М. Нургүл -ийг урьж оролцуулан, сүүлийн үед хамгийн их гарч буй луйврын төрлүүд, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, мөн хувийн санхүүгээ ямар зарчмаар эрсдэлгүй удирдах талаар мэргэжлийн дүн шинжилгээ хийн ярилцсан болно.
Мөнгөө ухаалгаар удирдахын салшгүй нэг хэсэг нь түүнийг аюулгүй хадгалах явдал юм. Та өөрийн болон гэр бүлийнхээ санхүүгийн аюулгүй байдлын төлөө энэхүү дугаарыг заавал үзэхийг зөвлөж байна.
Insights Podcast: Мэдээллийг тайлбарлахаас илүү, ойлголт бүтээх талбар.
Мэдээлэл авах
Санхүү, эдийн засгийн мэдээллийг тогтмол авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.