Боловсролыг дэмжигч Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд эх орны ирээдүй болсон оюутан, сурагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Энэ удаа банкны дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, борлуулах замаар шинэлэг санаа, шийдлийг нээн илрүүлэх зорилготой “Digithon 2026” уралдааныг 5-р сарын 21-нээс 6-р сарын 17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
16-25 насныхны дунд зохион байгуулсан уг уралдаанд оролцогчид багийн төрлөөр өрсөлдсөн. Гурван үе шаттай үргэлжилсэн уралдааны үеэр багууд SocialPay болон SocialPay Junior аппликэйшнд нийт 1,129 харилцагч шинээр бүртгүүлж, амжилттай үр дүн гаргасан. Харин сүүлийн шатанд зургаан баг бүтээлч байдал, багаар ажиллах чадвар, шинэлэг шийдлүүдээ танилцуулж, шилдгүүдээ шалгаруулсан юм.
Шагналт байр эзэлсэн баг:
1-р байр – “Sparkling” Impact баг (МУИС)
2-р байр – “Sync” баг (СЭЗИС)
3-р байр – “Neo Нээлт” баг (Шинэ Монгол Харүмафүжи сургууль)
